close
x

Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно

Монгол Улсад анх удаа дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж, туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэж байна.

Мянганы сорилтын компактын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын мянганы сорилтын сантай хамтран Улаанбаатар хотын хүн амын ундны ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац 2018 оны 7 дугаар сарын 27-нд байгуулж Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Тус гэрээ 2026 оны 3 дугаар сард дуусгавар болох юм.

Сангийн яамны мэдээлснээр, Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт хөтөлбөрийн хэрэгжилт 94 хувьд хүрчээ.

Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэр болох Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн байгуулсан Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрт олон улсад түгээмэл хэрэглэдэг эрдэсжилтгүй, цэвэр ус гаргах “урвуу осмос” дэвшилтэт технологийг нэтрүүлэн, шинэ эх үүсвэрээс олборлосон усыг Монгол Улсын стандартад нийцүүлэн цэвэршүүлж, ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм.

Шинэ эх үүсвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд сүвлэгээний аргаар шугам хоолой суурилуулах шинэ технологи нэвтрүүлж, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр хүртэлх нийт 55 км шугам хоолойг зарим газар Туул гол болон төмөр зам микротунель буюу бичил туннель өрөмдөн, сүвлэгээ хийж холбосон. Мөн Монгол Улсад анх удаа худгуудын тоноглолд хайрган шүүрийн оронд олон улсын сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох "glass beads" буюу шилэн бөмбөлгөн шүүрийг ашигласан.

​Хаягдал ус дахин боловсруулах төслөөр Монгол Улсад анх удаа Хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг, дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох бусад дэд бүтцийн хамт барьж, дахин боловсруулсан хаягдал усыг эрчим хүчний үйлдвэрлэлд анх удаа нэвтрүүлж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах газрын доорх усны хэмжээг бууруулан хоногт 50 мянга, жилд 14-18 сая орчим шоо метр гүний цэнгэг усыг хаягдал усаар орлуулан хэмнэх, хотын ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийн зохистой болон хариуцлагатай менежментийг бүрдүүлж байна. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн туршилт тохируулгыг энэ оны 11 дүгээр сараас эхлүүлэн усаа авч эхлээд байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэл шоо метрээр нэмэгдүүлэн, ирэх 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 2.427.657 иргэн үр шимийг хүртэж, унд ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар тогтвортой хангах боломж бүрдэж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна 18 цаг 24 мин Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ 19 цаг 3 мин Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ 19 цаг 15 мин COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа 22 цаг 8 мин Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 08 цаг 54 мин Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Өчигдөр 07 цаг 51 мин Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна Өчигдөр 07 цаг 48 мин Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм Өчигдөр 07 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Өчигдөр 07 цаг 38 мин СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав Уржигдар 16 цаг 10 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ Уржигдар 16 цаг 05 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ Уржигдар 16 цаг 01 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Уржигдар 15 цаг 58 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна Уржигдар 15 цаг 54 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов Уржигдар 15 цаг 50 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ Уржигдар 15 цаг 40 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг Уржигдар 15 цаг 31 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна Уржигдар 12 цаг 01 мин Месси 80 мянган евро хандивлажээ Уржигдар 11 цаг 30 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй Уржигдар 11 цаг 20 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж... УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ “Эрхийн тэнэгүүд” болгох Төрийн бодлого
Top