close
The Wayback Machine - https://web.archive.org/web/20130701055631/http://www.burtgel.gov.mn:80/index.php
Эхлэл
СОНГОГЧ ТА СОНГУУЛЬДАА ИДЭВХИТЭЙ ОРОЛЦООРОЙ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн МТГ   
2013 оны 6-р сарын 25, Мягмар гариг, 20:32

Сонгогч Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу  өөрийн харъяа хэсгийн хорооны санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж,  биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өө иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтанд шалгуулна.

Дэлгэрэнгүй...
 
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ ХЭСЭГ ТУС БҮРЭЭР ГАРГАЖ 1896 ХЭСЭГТ ЭЦСИЙН БАЙДЛААР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн МТГ   
2013 оны 6-р сарын 24, Даваа гариг, 20:31

Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнуудын сургалт, семинар дууссантай холбогдуулан сонгогчдийн нэрийн жагсаалтыг эцсийн байдлаар хэсгийн хороо тус бүрээр гаргаж аймаг, нийслэлийн хэсгийн  нийт 1896 хэсгийн хороонд хүлээлгэн өгч дууслаа.

Дэлгэрэнгүй...
 
ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ СЕМИНАР ЭХЭЛЛЭЭ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн МТГ   
2013 оны 6-р сарын 22, Бямба гариг, 11:19

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар улсын хэмжээнд 1896 хэсэгт 2501 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан ажиллуулахаар тус газар бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ хүрээнд итгэмжлэгдсэн ажилтнуудтай гэрээ байгуулан ажилд оруулсан бөгөөд тэдэнд зориулсан эрх зүйн болон програмын сургалтыг энэ сарын 22-ны өдөр эхлүүллээ.

Дэлгэрэнгүй...
 
САНАЛ АВАХ ӨДӨР МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ШУУРХАЙ БАГ АЖИЛЛУУЛАХААР БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЛАА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн МТГ   
2013 оны 6-р сарын 20, Пүрэв гариг, 11:17

Тус газар сонгуулийн санал авах өдөр сонгогчдийг бүртгэх, таних тоног төхөөрөмж,  техник хэрэгслийн аюулгүй, найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор 1896 сонгуулийн хэсэг тус бүрт мэдээллийн технологийн 2-3 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай баг ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангалаа.

Дэлгэрэнгүй...
 
40715 ИРГЭН СОНГОГЧИЙН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН ХИЙЛГЭСЭН БАЙНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн МТГ   
2013 оны 6-р сарын 18, Мягмар гариг, 11:05

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ерөнхийлөгчийн сонгуульд тухай хуульд заасны дагуу 60 хоногийн хугацаанд шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд түр зогсоосон бөгөөд улмаар иргэдийн санал өгөх эрхийг хангах зорилгоор хуульд нийцүүлэн анх удаа сонгогч шилжих тухай журмыг батлан хэрэгжүүлэв.

Дэлгэрэнгүй...
 
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМТАЙ ХАМТРАН СЭТГҮҮЛЧДЭД МЭДЭЭЛЭЛ ХИЙВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн МТГ   
2013 оны 6-р сарын 17, Даваа гариг, 15:39

Өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яамтай хамтран  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд  тус газрын дарга Ц.Пүрэвдорж,  Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комиссын дарга Г.Цогтсайхан нар оролцлоо.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилт болон  6 дугаар сарын 26-нд улсын хэмжээнд зохион байгуулагдах сонгуулийн үйл явцтай холбогдуулж тал талын бэлтгэл ажлыг хамтран хангаж байна. Тухайлбал, 6 дугаар сарын 16-ний байдлаар улсын хэмжээнд 1.856190 сонгогч саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна.

Дэлгэрэнгүй...
 
СОНГОГЧИЙН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН ЗОГСЛОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн МТГ   
2013 оны 6-р сарын 17, Даваа гариг, 15:37

Хуульд заасны дагуу сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад зөрчилтэй эсэхээ харъяа хэсгийн хороонд бичгээр гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй. Мөн зөрчлөө арилгах болон өөрийн байнга оршин суугаа газрынхаа харъяа хэсгийн хороонд санал өгөх боломжгүй бол тус газраас баталсан журмын дагуу  сонгогчийн шилжих хөдөлгөөн хийлгэснээр санал өгөх эрхээр хангагдах  уг  хугацаа өнөөдрөөр дуусгавар боллоо.

Дэлгэрэнгүй...
 
ГАДААДАД БАЙГАА ИРГЭД МАРГААШ САНАЛАА ӨГНӨ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн МТГ   
2013 оны 6-р сарын 13, Пүрэв гариг, 15:36

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хороо хамтран  гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн санал өгөх асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Гадаадад байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа санал өгч байгаа бөгөөд энэ удаагийн сонгуульд нийт 6233 иргэн санал өгөх юм байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу маргааш буюу энэ сарын 14-16-ний  хооронд саналаа өгөх юм.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 40-с 1

Гэгээн үйлсийн эзэн бид

Н.Найдансүрэнгийн үг, Хөгжмийн зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн ая “Гэгээн үйлсийн эзэн бид” дууг толилуулж байна.
[ татаж авах ]

Санал асуулга

Иргэн таныг чирэгдүүлсэн үйлчилгээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын аль шатанд илүү байна вэ?

Удирдлагын шатанд - 5%
Байцаагч нарт - 6.7%
Бүртгэлийн ажилтнуудад - 37%
Гадаад паспортын үйлчилгээнд - 5.9%
Архивын үйлчилгээнд - 8.4%
Хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээнд - 22.7%
Эд хөрөнгө эрхийн бүртгэлийн үйлчилгээнд - 14.3%

Total votes: 119

Манай хаяг

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж

Утас : 1890 /энгийн утасны тарифаар/
Факс : 976-11-320083
И-мэйл хаяг : contact@registrationmongolia.com
Вэб сайт : www.burtgel.gov.mn | www.burtgel.mn